УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр тэг градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Ялангуяа говь, талын хээрийн нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.