Арабын нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо болсон “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль, Мастерсын Дэлхийн аваргаас алт, Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн дээд ангилал бор/хар бүсний -70кг жинд хүрэл медаль хүртсэн Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэртэй ярилцлаа.
Тэрээр хар бүсний ангилалд Дэлхийн аваргаас медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Батцогтын Буяндэлгэр гэдэг. Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Гаруда клубийн тамирчин. 2012 оноос хойш жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын эхээр АНЭУ-ын Абу-Даби хотод зохиогдсон жюү жицү бөхийн их дуулга тэмцээнд мастерсын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга гурван төрөлд оролцоод гурвуулангаас нь медаль аваад ирсэн. 2019 онд оноогоо цуглуулаад Азиас ранкаараа нэгээр явах эрх авсан. Ковид гээд тэр үедээ тэмцээн цуцлагдаад энэ удаа 2020 гээд нөхөж болж байгаа.
-Энэ удаад нэг дор гурван тэмцээн орох боломж нь сайхан таарлаа гэж харсан
-Сая болсон тэмцээнд би их азтай явав уу гэж харсан. Гурван тэмцээн болох хуваарьтай. Нислэг маань гурван тэмцээнд орж болохоор байсан. Эхний тэмцээнд эхний барилдаанд биеэ барьсан байдалтай оноогоор хожигдоод дараагийн хоёр барилдаандаа Бразилын бөхийг ялан хүрэл медалийн төлөө тойргоор үзсэн. Эхний тойрогтоо барилдсан охинтойгоо дахиж үзэн хожоод хүрэл медаль авсан Их дуулгад. Түүнд их баярлаад ойр тэмцээнд ороогүй байсныг хэлэх үү, хожигдсон хүнээ хожсон. Дараагийн тэмцээн нь Мастерсын дэлхийн аварга байсан. Арабын холбооны бас нэг гоё зүйл нь аваргын төлөө финалд гарсан тамирчдаа бүгдийг үлдээж байгаад дараа нь явуулдаг. Улсыг нь дуудаад, нэр, клубийг нь дуудаад гаргадаг. Яг тэр үед камер яваад Монголоос ирсэн тамирчин гээд клуб нэр дуудаад гарахад энэ тэмцээн дээр хожигдвол яана аа гээд жаахан сандарсан. Дэвжээнд гараад цагийн төгсгөл дээр оноо аваад хожсон чинь дотроос огших мэдрэмжийг авч байсан.
2012 оноос хойш бэлтгэл хийснээс хойш Дэлхийн аваргын том тэмцээний медалийг авлаа гээд дотроо их баярлаж байсан. 10 хоногийн дотор гурван тэмцээнд орсон. Тэр нислэгт л их баярлаад байгаа. Кореан эйр эндээс нисэж таараад буцаад тэмцээн дуусаад Туркиш эйрт 9-нд барилдаад 18:00 цагт медалиа аваад 19:00 цагт буудалдаа ирээд 20:00 цагт буудлаасаа онгоцны буудал явсан.
-Цар тахал гээд амаргүй энэ цаг үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байв?
-Аль болох заал хаагдсан үед Зайсанд бэлтгэл хийдэг ч юм уу гадна бэлтгэл хийгээд, түр зуур нээх үед зааландаа тэр үед гарсан тогтоомжоо дагаад бэлтгэлээ таслахгүй хийж байсан.
-Анх хэрхэн жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ. Өөрийг тань самбо жүдогоор хичээллэдэг байсан гэж сонссон?
-Шонхор олимп гээд дууд сургуулийн лицей ангид Увсаас наймдугаар ангиа төгсөөд ирж байсан. Тэр үеэс эхлэн самбо жүдогоор тууштай хичээллэн 2010 онд дээд сургуулиа төгсөж байсан. Биднийг төгсдөг жил О.Болд-Эрдэнэ багш маань айж байгаад л гадагшаа тэмцээнд явдаг ямар тэмцээнд яваад байгааг нь ерөөсөө сайн мэдэхгүй. Жюү жицү гээд спорт байна гээд биднийг төгсдөг жил хэлж байсан. 2012 оноос эхлээд тууштай хичээллэж эхэлсэн. АНУ-д American CUP гээд тэмцээнд яваад түрүүлээд хичээллэж болох юм байна гэсэн урам аваад түүнээс хойш одоог хүртэл тууштай хичээллээд явж байгаа.
-Жюү жицү олимпийн төрөлд багтах тухай яригдах болсон шүү дээ?
-Одоо бидний орж байгаа болохоор Абу Даби гээд Дэлхийн аварга нь. Дахиад нэг салбарласан холбооны толгой нь Абу Дабид JJIF гээд сая хамгийн том тэмцээн буюу Jakarta–2018 Азийн тоглолтод жюү жицү анх удаа орж байсан. Тэгэхээр хүмүүсийн яриагаар 2028 оны олимпд үзүүлэх тоглолтоор ч юм уу орох магадлал их өндөр байгаа. Манай зааланд хамгийн бага нь 4 настай хүүхэд, хамгийн ахмад нь 63 настай хүн явж байгаа. Тиймээс насны хязгаар гэж байхгүй. Нэг хэсэг гүзээний эсрэг гээд инээдэм болгоод явж байсан. Дандаа хэвтээ байрлалд дээшээ харж барилддаг болохоор хэвлийн булчинд их нөлөөлдөг. Хүмүүс манай зааланд хичээллэн 10-20 кг хассан хүн ч байгаа. Эхлээд турья гэж орж ирсэн хүмүүс нь цаашаа сонирхол нь болоод дараа нь дэлхийн аваргад хүртэл ороод медаль авсан хүмүүс олон байгаа.
Би 2015-2017 онд хоёр жил Гарудагийн хүүхдийн ангийн багш хийсэн. 2017 онд ажлаа дараагийн хүндээ өгөөд Америк руу өөрөө бэлтгэлээ хийн тэмцээн уралдаанд орохоор явж байсан. Одоо манайх UNICEF Жюү жицүгийн холбоо хамтраад бие хамгаалах урлаг гээл хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлээд эхэлсэн. Түүний хүрээнд багшаар ажиллаж эхэлж байгаа.
-Дараагийн тэмцээн, уралдааны төлвлөгөөнөөсөө сонирхуулахгүй юу?
-Одоо сая орсон тэмцээн 2020 оных нь болсон 2021 оных Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ оны арваннэгдүгээр сард Абу Дабидаа зохиогдоно. Чадвал энэ тэмцээндээ ранкаа цуглуулж байгаад дахиад оролцох бодолтой байгаа. Лас Вегаст IBJJ гээд наймдугаар сард болох тэмцээнд оролцох төлөвлөгөө гаргаад байгаа.
-Амжилт хүсье.
Дэлхийн аварга болох хүртэлх энэ хугацаанд тусалж дэмжиж байсан ар гэрийнхэн, найз нөхөд, Гаруда клубийн хамт олон мөн Жи–Мобайлын хамт олондоо баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлмээр байна.