Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурчээ. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг долоон малчин өрхийн 10 хүн сураггүй болсон юм. Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд оллоо.
Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.