Америкийн дуучин Женнифер Лофез 2019 онд бэйсболын тамирчин Алекс Родригезтой сүй тавьсан билээ. Харамсалтай нь, алдарт дуучин 45 настай Алекстай амьдарсан хоёр жилийн амьдралаа төгсгөхөөр шийдсэн талаар тус улсын хэвлэлүүд өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн.
Тэгвэл пүрэв гарагт буюу өчигдөр Женнифер Лопес, Алекс Родригес нар хоёр жилийн хамтын амьдралаа албан ёсоор дуусгаж байгаагаа зарлалаа.
Лопесийн төлөөлөгч CNN-д NBC сувгаар анх мэдэгдэл хийхдээ "Бид сайн найз нөхөд гэдгээ ойлгосон, цаашид ч найзууд хэвээр үлдэхийг хүсэж байна. Бид бизнес, төслүүд дээрээ үргэлжлүүлэн хамтран бие биенээ дэмжиж ажиллана. Бие биендээ болон нэгнийхээ үр хүүхдүүдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэднийг хүндэлж, хүндэтгэх үүднээс бидний хэлэх ганц л тайлбар бол сайхан үгс, дэмжлэг илгээсэн бүх хүмүүст талархал илэрхийлье" хэмээн ярьжээ.
Тэдний салсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсанаас нэг сарын дараа ийнхүү албан ёсных мэдээлэл гарлаа.
Родригес, Лопез нар 2017 оноос болзож эхэлсэн. Хосууд 2019 оны 3-р сард сүй тавьсан юм. Энэ нь 2014 онд дуучин Марк Энтониос салсан Лопезын хувьд дөрөв дэх, харин 2008 онд салсан Родригесийн хувьд хоёр дахь гэрлэлт болох байлаа.