Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цаг хугацаанд хотын авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гудамж, замуудад засвар, арчлалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгсөн. Хотын даргын захирамжийг нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шуурхайлан хэрэгжүүлж эхлэв.
Харин хагарч цуурсан замын завсраар данхтай "замын хар"-аас хийж буй ажилтнуудын гэрэл зураг өчигдөр сошиал ертөнцийн гол ярианы сэдэв байлаа. Данхтай зам засвар өнөөдөр ч үргэлжилж байна.