Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр “Sunee's Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудастаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулсан, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулсан юм. Постод тухайн хүний нэрийг бичээгүй ч олон нийт Булган аймгаас УИХ-д сонгогдсон, Сод Монгол группийн үүсгэн байгуулагч Ц.Анандбазарыг хэмээн шүүмжилж, тэр дундаа эмэгтэйчүүд Ц.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт учруулдаг, ажилтнаа хүчирхийлсэн зэргээр цахим орчноо бичсээр байна.
УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээн түүнийг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн.
Иргэн М.Нарантуяа "Нийгэмд нэг бугласан идээ бээр илэрч шахагдах цаг иржээ.Ажлын байрны бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, завдал, сэдэл хэрээс хэтэрч байгаа үед таслан зогсоох цаг нь одоо юм байна. Уншигчдаас олон чат ирлээ. Бүгд бодит кэйс болохоор нэр хаягийг нь нууцлаад хуваалцахаар шийдлээ.Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ.
Монгол орны өнцөг булан бүрээс #Me_too_Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ. Бүгд хамтдаа тэмцэх болно.
Иргэн Б.Сүндэръяа ЦЕГ-т өмгөөлөгчийн хамт албан ёсоор өргөдөл өглөө.