Өчигдөр орой /2021.04.13/цахим орчинд АНУ-ын Чикаго хотод амьдардаг, Монгол улсын иргэн У азиудыг ялгаварлан гадуурхагчидтай таарч, гуяндаа буудуулсан тухай мэдээлэл тархсан. Мэдээллийн мөрөөр бид Гадаад харилцааны дэд сайн Б.Мөнхжингөөс тодруулахад: Сум шүргэсэн, биеийн байдал нь хэвийн. Хувийнхаа мэдээллийг өөрөө олон нийтэд өгөхийг хүсэхгүй байгаа тул үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бие нь хэвийн тул эмнэлгээс гэртээ гарсан байна гэв.
Нэмж мэдээлэхэд АНУ-д 30 гаруй мянган Монгол хүн амьдардгаас Чикаго хотод 8000 орчим Монгол иргэн аж төрдөг байна.
Коронавирус тархснаас хойш Дэлхий дахинд тэр дундаа Европ, АНУ зэрэг газруудад Азиудыг гадуурхах явдал ихээр гарч, Ази иргэдийг зодох, хүчирхийлэх явдлууд нэмэгдсээр байгаа юм.