Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Европын эмэгтэй жазз уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулдаг "Women In Jazz" олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ. Тодруулбал, Герман улсад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцдаг Э.Шүтээний уран бүтээл уг тэмцээний шилдэг 25-д сонгогдсон байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар явагдана.
Тэрбээр "Элбэрэл", "Гэргий" зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г. Эрдэнэбаатарын охин юм.