Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанийн төлөөлөлтэй Оюутолгойн төсөл тойрсон асуудлаар ирэх долоо хоногт хэлэлцээр хийхээр болжээ.
Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй.
Тодотгоход, Рио Тинто компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 9-нд Лондон хотод товлогджээ. Их Британийн засгийн газар COVID-19-ийн цар тахлыг зогсоох зорилгоор олон нийтийн цугларалтыг хязгаарлаж байгаа тул хувьцаа эзэмшигчид хуралдаа биечлэн оролцохыг хориглож байгаа аж.