ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Капитолын барилгад халдлага болж нэг цагдаа амь үрэгдсэн бол өөр нэг нь эмнэлэгт хүргэгджээ.
Капитолын хамгаалалтын хаалтыг машинаар мөргөсөн залуу офицерт хутга тулгасан ба цагдаа нар түүнийг буудан унагасан талаар ВВС мэдээллээ.
Нэгдүгээр сард болсон үймээнээс хойш хэдэн сар өнгөрсний дараа ийм хэрэг гарсан нь эрх баригчдын санааг зовоож буй ба терроризм биш гэж мэдэгдэв.
Амь үрэгдсэн цагдааг Уильям Эванс гэдэг байсан ба Капитолын хамгаалалтад 18 жил ажиллажээ.
Харин халдлага үйлдсэн 25 настай Ноа Грин гэх этгээд хар тамхи хэрэглэдэг байсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна.