Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үүний зэрэгцээ эдийн засгаа унагаахгүй байх талаас бүх талын эрсдэлийг тооцож ажиллаж байгаа.
Төрийн байгууллагууд төдийгүй ААН-үүд аль болох цахимаар, биечлэн ажилласан тохиолдолд 30-аас дээшгүй хувиар ажиллах зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Долоо хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийж явна. Үүнд тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө. Бид аль болох шууд хатуу хөл хорио тогтоохгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ.
Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ.
Энэ хугацаанд зам дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй” гэлээ.
Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсан Засгийн газар, УОК-оос бүх нийтийн хорио, гамшгийн үеийн УЛААН түвшинд шилжүүлэлгүйгээр халдвар тарах нөхцлийг үүсгэж, иргэд олноороо цуглах, маскаа тайлах бадйлыг бий болгож байгаа дараах зарим ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарлах болох бусад арга хэмжээ авах байдлаар зохицуулалт хийхээр болжээ.
14 хоногийн хугацааанд долоо хоног бүр эрсдэлийн үнэлгээг хийх ба тухай бүрт нь ямар арга хэмжээ авахыг шийднэ. Иргэд олон нийтийн оролцоотойгоор үр дүнг тооцох учраас шууд хатуу хөл хориог тогтоосонгүй.
- 5-р сарын 1-н гэхэд 1 сая тунг хийж дуусгах, 7-р сар хүртэл ХАА, уул уурхай, малчид гээд бүх салбарт хүргэж бүрэн хамруулах ажлыг үргэлжлүүлнэ.
- Энэ хугацаанд зам засвар, барилга бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй учир халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллана.