"Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн өрнүүллээ.
- Ардчилсан намд институцийн соёл төлөвшөөгүй нь сайн лидергүйнх гэдэгтэй санал нийлэх үү?
- Ардчилсан намын даргын сонгуульд 35 сая төгрөг байршуулж нэр дэвшиж байгаа тэд 2020 онд ХАОАТ-т хэдэн төгрөг төлсөн бэ?
- С.Эрдэнийн тодотголтой АН, Ц.Тувааны тодотголтой АН гэсэн хоёр хагарлаа яаж шийдэх вэ?
- Сонгогдоод намын дарга болсны дараа хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн баталгаа байна уу? зэрэг асуултуудад хариулт авлаа.
АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшигчид:
- Нэр дэвшигч Ц.Оюунгэрэл
- Нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
- Нэр дэвшигч Л.Гүндалай
- Нэр дэвшигч Ц.Уртнасан
Онцлох эшлэл
Ч.ӨНӨРБАЯР: УИХ-ын ГИШҮҮДЭД ГЭМТ ХЭРЭГ ЯРИАД СУУХААС ИЛҮҮ ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА
– Хууль ёсны тамга, тэмдэг хаана байна бид тэр зарчмыг л барьж нэр дэвшсэн. Түүнээс хэн нэгэн хүнээс хамааралтай асуудал бол байхгүй. Цахим системд хяналтыг л нь оруулчих.
– Төрийн сонгууль хүртэл технологитойгоо хөл нийлүүлээд байхад нам үүнийг үгүйсгээд байх шаардлагагүй гэж бодож байна.
– Би намын хагарлыг эвлэрүүлэх хэмжээний хүн биш. Гэхдээ эвлэрүүлэх бодлого, зарчим хайж ажиллана.
– Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн хариуцлагатай сонгууль. Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж сонгуульд ялалт байгуулах ёстой.
– Улстөрч шүүхээс хол байж чадахгүй байна. Засаг барьж байгаа хүмүүс нь шүүхийн асуудлыг ам булаалдан ярьж байна. Гол ажлаа хий ёстой.
Өнөөдөр МАН Монголын төр болсон байна
- Үүнийг эсрэг ажиллахын тулд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх ёстой.
- Хууль цаазаа бүгд дээдэлдэг болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүд хууль батлаад түүнийгээ өөрсдөө зөрчөөд байх юм. Өнгөрсөн жил үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гаргасан. Тэгээд тавдугаар сарын 29-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар дөрвөн сайдаа авч үлдэх ёстой байсан чинь 100 хувь давхар дээлтэйгээ Үндсэн хууль дээгүүр туучаад яваад өгсөн.
Сая 3 сарын 1-нээс шинэ хууль гарсан. Тэдний ярьж байгаагаар бол хорвоод хосгүй, дэлхийд байхгүй хууль хийсэн. Яг тэр хуулийн маргаашаас Ерөнхий сайдаас авахуулаад нулимаад эхэлсэн.
Хохирсон аж ахуй нэгжээ яаж татах юм гэсэн бодлого ярих бус гэмт хэрэг яриад суудаг хэдэн гишүүдтэй болсон. Ямар ч бодлого, шийдэл байхгүй төр засагтай болчихлоо.
Шударга ёс УИХ-ын чуулганы танхимаас, Засгийн газар төрийн биелэлтийг хариуцаж байдаг Ерөнхий сайдаас эхлэх ёстой.
- Эрх мэдэлд байгаа 62 гишүүн, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд өөрсдөөсөө үлгэрлэх хэрэгтэй. Үнэхээр хуулийг үл хүндэтгэж байгаа хүмүүсээ шалгаад гэм бурууг нь тогтоож хариуцлагаа үүрүүл. Тэгж байж. Монгол хууль цөөдөөгүй.
- Би ном орчуулж, редакторлаж гаргадаг ажилтай. 20 гаруй сонгодог зохиол гаргасан юм. Дэлхийн сонгодог зохиолыг орчуулж гаргах ажлыг 2014 оноос хойш хийж байна. Мөн намайг дэмждэг олон найз нөхөд байдаг. Тиймээс 35 сая төгрөгийг ийм байдлаар босгосон. Үүн дээр айж ичээд байх асуудал алга. Бид төрд ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэг жил болгон гаргаж өгч байсан.
Ардчилсан нам баруун төвтэй үзлээ баримталдаг, татвар төлөгчөө дэмжих тал дээр тууштай байх ёстой. Үүний тулд бид 2024 онд ялалт байгуулах хэрэгтэй.