Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Сан-Франциско хотноо халдлагад өртсөн 75 настай ази эмэгтэй өөрт нь зориулж GoFundMe сүлжээгээр цуглуулсан 900 мянган долларын хандивын мөнгийг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх Ази-Америкийн нийгэмлэгт өгөхөөр болсон байна.
Тэрбээр нөхөртэйгөө ярилцлан иргэдээс ирсэн хандивын мөнгийг бусдын төлөө зарцуулах шийдвэрийг гаргажээ.
Зиао Жэн Зи өнгөрсөн долоо хоногт зам хөндлөн гарах гэж хүлээж байхдаа танихгүй этгээдийн халдлагад өртсөн. Тэрбээр нүүрэн тус газраа цохиулсан бөгөөд таягаараа өөрийгөө хамгаалах гэж оролдсон байна. Өөрийгөө хамгаалах гэж оролдсон түүнд хүмүүс нийт 926 мянган доллар хандивлажээ.