Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын онош нь батлагдсан ч хөнгөн өвдсөн иргэдээ гэрт нь тусгаарлахаар болсныг мэдээлж байв. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн гэдгийг УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв. Тухайн иргэний санал хүсэлтийг харгалзан үзэж, гэртээ тусгаарлах юм. Тодруулбал, энэ сарын 15-аас хойш иргэний хүсэлтээр 7-14 хоног тусгаарлаж байна.
ЭМЯ-ны ахлах мэргэжилтан Д.Нарангэрэл "Гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд хөнгөн өвчтөнүүд учраас онцын шаардлагатай эмчилгээ байхгүй.
- Нэгдүгээрт дархлаа дэмжих хоол унд сайн хэрэглэнэ.
- Хоёрдугаарт сэтгэл санаагаа тайван байлгана.
- Гуравдугаарт өөрийн гарын дор байгаа манай хунчир, барагшун, чацаргана зэрэг ардын уламжлалт эмчилгээнд ордог витаминлаг зүйлсийг хэрэглэнэ.
Мөн өндөр тунгаар витамин В, D хэрэглэнэ. Ямар нэг байдлаар халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл парацетамол цетрамон хэрэглэж болно. Гэхдээ эмийг гурав хоногоос илүү хэрэглэж болохгүй” гэлээ.