Колорадо мужид зэвсэгт этгээд 10 хүний аминд хүрсэн талаар ВВС мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Колорадо мужийн хүнсний зах дээр зэвсэглэсэн этгээд гал нээж 10 хүний аминд хүрчээ. Амиа алдсан хүмүүсийн дотор цагдаагийн албан хаагч байгаа юм. Одоогоор сэжигтэн этгээдийг баривчилснаас өөр тодорхой мэдээлэл гараагүй байна. Хэрэг явдал орон нутгийн цагаар 14:30 орчимд эхэлсэн бөгөөд сэжигтэн хүнсний захад оронгуутаа хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Зарим гэрчүүд буудалцааныг YouTube сувгаар шууд цацжээ.
Колорадо мужийн захирагч Жаред Полис "Нөхцөл байдлын талаар тодруулж байна. Эмгэнэлт явдал тохиолдсон Колорадо мужийн оршин суугчидтай сэтгэл зүрхээр хамт " хэмээн жиргэжээ.
Зэвсэгт халдлагын талаар Ерөнхийлөгч Жо Байденд мэдэгдсэн тухай Цагаан ордноос дамжуулав.