ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Европын эм зүйн холбоо Европын 13 орон Oxford-ийн гаргасан Astra Zeneca вакциныг цусны бүлэгнэлт үүсгэж магадгүй гэж үзэж вакцины хэрэглээг түр зогсоосонтой холбоотой шалгалт, туршилтыг хийж тус вакцин хүний биед сөрөг нөлөөгүй, үр дүнтэй гэдэг дүн шинжилгээг баталснаар хэд хэдэн улс ахин уг вакциныг хийж эхэллээ.
Эм зүйн холбоо вакциныг аюулгүй болохыг мэдэгдсэний дараа Герман, Итали, Испани гэх улсууд үргэлжлүүлэн хэрэглэж эхлэхээр болсон байна.
Пүрэв гарагт ДЭМБ уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж болно гэдгийг улс орнуудад уриалж, баасан гарагт вакцины аюулгүй байдлын дүн шинжилгээг танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна.