Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
Өчигдөр 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4498 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна.
Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай хүн нас барлаа. Тэрбээр биеийн байдал нь нэн хүнд оноштойгоор ХӨСҮТ-д архаг хууч, хавсарсан эмгэгтэй эмчлүүлж байсан.
Одоогоор 1201 хүн эмчилгээнд байна.
Гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй бол өнөөдрийн 158 халдварын 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 буюу Хөвсгөлд 7, Төв аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр аймаг орон нутагт илэрсэн халдварын тооо нийт 358 боллоо.
Өнөөдрийн байдлаар 1201 хүн эмчилгээнд байна.