Италийн засгийн газар нийт улс үндэстний хэмжээнд ажлын 4 хоногтой амралтын гурав хоногтой болох туршилтыг эхлүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.
Энэхүү туршилтад хамрагдах компани байгууллагуудад нөхөн олговор олгохоор болсон тухай The Gurdian сэтгүүлд мэдээлсэн байна. Мөн Испани улс нэг хоногт 8 цаг ажиллах хуулийг баталсан Европын анхны улс юм. Засгийн газрын хэлж буйгаар хэрэв энэхүү туршилт 3 жил үргэлжлэх ба амжилттай хэрэгжих юм бол хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж Испаничуудын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа юм. Эхний ээлжид 32 цагийн ажлын долоо хоногт шилжих болсонтой холбоотой оролцож буй компаниудын зардлыг 100 хувь дараа жилээс нь 50 хувь, гурав дахь жилээс 33 хувийг нөхөн олгохоор болсон байна.
Энэхүү төсөлд 200-аад компани 3000-6000 ажилтан хамрагдана гэсэн судалгаа гарсан байна.