Хөгжлийн бэрхшээлтэй "Төр" дугаарын видеог ЭНД дарж үзнэ үү. /HD сонголт хийнэ үү/
"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлэг ээлжит дугаараа ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ "ТӨР" сэдвийн хүрээнд бэлтгэж, 2021 оны 03-р сарын 15-нд NTV телевизээр, Өрөг.мн пэйжээр цацсан. Нэвтрүүлэгт ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ёс зүйгүй, хууль бус үйлдлүүдийг дэлгэсэн. Тухайлбал 65.000 төгрөгийн үнэтэй халуун хэмжигчийг 500.000 мянган төгрөгөөр авсан, 35 саяар хийлгэсэн агентлагийн сайт нь алдаа заадаг, 100 сая төгрөгийн үнэтэй машин унадаг, жил бүр тараадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилтай болгох хөтөлбөр нь нүдээ олдоггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох ёстой байсан ивээн тэтгэгчийн шагнал алга болсон зэргийг илчилсэн юм.
Энэхүү нэвтрүүлгийн мөрөөр ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН сайд А.Ариунзаяа твиттэр хуудсанд бичихдээ, "Нэвтрүүлгийг үзсэн. Асуудлууд дэвшүүлж байгаад баярлалаа. Дурдагдсан асуудал бүрээр ажлын хэсэг томилсон. 2019 оны аудитын тайланг татан авч үзэж байна. Тэргүүн байр эзэлсэн хүүхдийн шагналыг олгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт чухал. Цаашдаа ч хамтарч ажиллья" гэжээ.