“ТЭР” буландаа загвар өмсөгч Э.Энхболдыг урьж ярилцлаа. Хэрхэн загварын салбарт хөл тавьсан, юу түүнийг энэ салбарт өнөөдрийг хүртэл хурцалсаар ирсэн болоод загвар өмсөгч гэхээс нь илүүтэйгээр хувь хүний ертөнцөөр нь аялсан түүний товч яриаг хүлээн авна уу.
-Загварын салбарт анх хэрхэн хөл тавьж байв?
-Миний хувьд загварын салбарт анх гэнэтийн байдлаар орж ирсэн. Онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг хүү байсан.
10 жилийн ангийн охиныхоо хүсэлтээр загварын тэмцээнд оролцоод загварын салбар ийм байдаг юм байна гэж мэдсэний үндсэн дээр энэ салбарт өнөөдрийг хүртэл ажиллаж амьдраад явж байна.
Азийн топ модель Д.Болормаа багш “Чи модель болох хүүхэд байна. Чамд манай үүд хаалга нээлттэй шүү” гэж хэлсэн. Нэг жилийн дараа Д.Болормаа багшийнхаа шавь болж 2006 онд очоод өнөөдрийг хүртэл загварын салбартаа үнэнч явж байна.
2007 онд карьер эхлэхэд Говь брэндийн дүр төрхөөр 10 жил гэрээт загвар өмсөгчөөр тогтмол цалинтай ажилласан. Тэр нь загварын салбарт олон жил тууштай явах цөм болж өгсөн юм болов уу.
-Дуурийн дуучнаар суралцаж байсан тухай тань сонссон. Найзуудаараа хамтлаг байгуулан бие даасан уран бүтээлээ ч гаргасан шүү дээ. Энэ талаараа сонирхуулаач?
-Миний багийн мөрөөдөл СУИС-д хоор мастер, дуурийн МУГЖ Ц.Ерөө багийн шавь болж орж байсан. Хоёр жил сураад өөрийгөө авьяасгүй гэж ойлгосон. /инээж байгаа хэсгийг нь оруулаарай/ Урлагийн салбарт төрмөл авьяас гэдэг нэг номерт шүү дээ. Тэгээд би СЭЗДС-д Бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн.
Загварын салбар бизнес, менежментийг хослуулж энтертайнмент чиглэлээр илүүтэй ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгоод өнөөдрийг хүртэл явж байна.
Одоо дуулах маш дуртай. Нөхцөл бололцоо бүрдсэн үедээ дахиад уран бүтээл гаргахыг үгүйсгэхгүй.
-Хүүхэд байхын өсгөлүүн бие томтой байсан болов уу?
-Би багадаа их намхан хүүхэд байсан. Зургаадугаар ангийнхаа зуны амралтаас огцом өссөн. Багийн найзтайгаа нэг нэгийгээ мөрлөөд явахад тэр надаас өндөр би зүүгдэх маягийн явдаг байсан. Тэгэхэд одоо манай найз миний мөрөөр татдаг.
Би майга тавхай гэдэг оноштой хөлний бэрхшээлтэй төрж байсан. Бүүр эргэсэн тавхайтай түнхний асуудалтай тухайн үед мэс засал хийх заалттай. 100 хувь эдгэрэх боломжгүй. Магадгүй ээж минь шантарч буугаад өгсөн байсан бол өнөөдөр би та бүхэнтэй загвар өмсөгч гэдэг үүднээс яриад сууж байхгүй байсан байх. Ээж минь бууж өгөөгүй хүүгээ эрүүл болгоно гэж амлалт өгөөд тэр амлалтдаа эзэн болоод өнөөдөр хүү нь тайзан дээр загвар өмсөгч гээд явж байна. Өвчтэй хүүгээ цоо эрүүл болгоод явж байна гэдэг бол… Би ээждээ үнэхээр талархаж явдаг.
Олон залууст үлгэр дуурайлал үзүүлээд явж байгаа чинь ээжийнх нь хувьд маш том ач хариулсан зүйл гэж хэлдэг.
Миний мөрөөдөл, явж байгаа замнал ээжтэй минь салшгүй холбоотой гэж би боддог.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл дөрвүүлээ. Хоёр хөөрхөн хүүхэд байна. Эхнэр маань загвар зохион бүтээгч, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал.
2007 онд миний загварын карьер эхэлж дараа жил нь эхнэртэйгээ танилцаж байсан. Манай эхнэр Урлах эрдмийн дээд сургуульд дизайнер багш хийдэг байсан. Монголд анхны бүрэн хэмжээний эрэгтэй коллекц загварын шоуг хамтрагч Нямцэцэгтэйгээ хийж байсан. Кастенгт шалгуулж очиж байсан. Би цаашлуулдаг чи нөхрөө, найз залуугаа сонгох гэж загварын шоу хийсэн юм биш үү гэж . 100-гаад залуугаас загварын шоуны дүр төрх моделиор орох эрхийг авч байсан. Дээр нь нэмэх нь нөхөр нь болчихсон явж байгаа.
Бид хоёрын учрал, дурлал гал халуун байсан. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл гоё явж байна.
Манай гэр бүлийн хүн загвар зохион бүтээгч. Хамтдаа үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд үндэсний брэндийг бий болгоод олон улсад сурталчлан таниулаад амьдралын зорилгоо болгоод явж байгаа нь өнөөдрийг хүртэл Энхболд гэдэг хүнийг загварын салбарт тууштай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн юм болов уу.
-Сэтгэлд тодхон байдаг дурсамжаасаа дэлгээч ээ гэвэл.
-2016 он амьдрал, гэр бүл хувь хүний хувьд гайхалтай он болж өнгөрсөн. Манай хүү тархины том хагалгаанд орж байсан. Хагалгаа амжилттай болоод хүүгээ эхнэртээ үлдээгээд за сайхан боллоо би дараагийн ажлаа хийлээ гээд О’Couture Зайсанд маш гоё урлангаа нээж байсан.
Дараа нь шууд “Яг түүн шиг” шоунд орж байсан. Мартагдашгүй гайхалтай үе байсан. Шоугаа дуусгаад нэг кинонд тоглож байгаа юм.
Хонконг руу явж “International Fashion Super Model” тэмцээнд орж түрүүлсэн. Хүрч ирээд уламжлал болсон загварын шоугаа хийсэн. Дундуур нь Ibiza Out шоуг Галаатайгаа хамтран зохион байгуулсан.
2016 он дэнчигнэсэн, айдастай, баярлууштай, өөрийгөө 100 хувь дайчилж чадсан гайхалтай жил болж өнгөрсөн.
Амьдралаа эргүүлэн бодоход бүхий л жаргалтай зовлонтой цаг хугацаа маань миний хувьд үнэт зүйл. Тэр бүх зүйлс байж өнөөдрийн Энхболд болоод энэ гэр бүлийг оршин тогтнуулж байгаа.
Загвар өмсөгч гэхээс нь илүүтэйгээр хувь хүний ертөнцөөр маань аялж танилцсан та бүхэндээ маш их баярлалаа.
Та бүхнийхээ ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Баяртай