Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
51 настай Холливудын алдарт од, дуучин Женнифер Лопес нөхрөөсөө салах болсон байна. Түүний нөхөр бейсболын алдарт тамирчин 45 настай Алекс Родригес одоогоор Алекс Майамид бэлтгэлдээ гарсан байгаа юм.
Хосуудын салах босон шалтгаан тодорхойгүй байгаа хэдий ч цахим сүлжээгээр тэдний салсан шалтгааныг Родригес реалити шоуны од Медисон Лезройтой учир ургуулсан хэмээн шуугьж байгаа юм.
Тэд хамтдаа амьдраад 4 жил болж сүй тавиад байсан хэдий ч энэ хугацаанд хоёр ч удаа хуримаа хойшлуулсан билээ. Алдартай хосууд хоёр,хоёр дагавар хүүхэдтэй нийлж байсан юм.
Жүжигчин Женнифер Лопес одоо "Доминиканд" киноны зураг авалттай байгаа ба ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.