Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгсөн иргэний хариу гар утсанд мэссэжээр очихгүй гэж ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 15-ны Даваа гарагаас мэссэж ирэхээ болих ба eruul.gereg.mn сайтаар хариугаа авах боломжтой болох юм.
Тэрбээр "Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн PCR шинжилгээний хариу гар утсанд мэссэжээр очихгүй. Иймд eruul.gerege.mn сайт руу орж шинжилгээний хариугаа авна уу. PCR шинжилгээний хариу гар утсанд ирнэ гэж хүлээх хэрэггүй, дээрх сайтад хандаж шалгаж байхыг хэлье" гэлээ.