Их Британийн хун тайж Харригийн гэргий Меган “ITV” телевизийн хөтлөгч Пирс Морганд гомдол мэдүүлсний улмаас тэрээр ажлаасаа халагдсан байна.
Тэрээр Опра Уинфритэй хийсэн ярилцлагын үеэр хэлсэн Марклын үгэнд итгэхгүй байна гэдгээ илэрхийлсний дараа тэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын үеэр Меган Маркл хааны гэр бүлийн гишүүн байх үед ирж байсан дарамт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал, сэтгэцийн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаа зэрэг олон сэдвийг хөндсөн юм.
Хөтлөгч Морган “ Өглөөний мэнд, Их Британи нэвтрүүлэгтээ Меган Марклын үгэнд итгэхгүй байгаа тухайгаа ярьсны дараа түүнд 40 мянга гаруй дэмжигчдээс нь түүнийг сэтгэл санааны гүн хямрал, амиа хорлох бодлыг ноцтой асуудал гэж харахгүй байна хэмээн шүүмжилж гомдол ирүүлсэн байна.