Доналд трампын томилсон нэр дэвшигч албан тушаалаасаа татгалзжээ
Швейцар улсад Ням гарагт бүх нийтийн санал асуулга болж гурван асуудлыг хөндсөний нэг болох олон нийтийн газраар нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглох хууль дэмжигдсэн юм.
Швейцар улсад бүх нийтийн санал асуулгаар олон нийтийн газар нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглох хууль дэмжигдлээ хэмээн Швейцарын "SRF" телевиз мэдээллээ. Санал асуулгад оролцогч хүмүүсийн 51.21 хувь нь уг санаачилгыг дэмжсэн бол 48.79 хувь нь эсэргүүцсэн байна.
Нийтийн тээвэр, зоогийн газар, хүрээлэн, дэлгүүр, гэх мэт олон нийтийн газруудаар нүүрний халхавчтай өмсгөл өмсдөг байсныг хориглож байгаа энэхүү хууль гадаадын иргэдэд ч хамаатай юм.