АНУ-ын SpaceX компани Starship пуужингийнхаа ээлжит туршилтыг өчигдөр зохион байгууллаа. Харамсалтай нь Техас мужийн Бока Чика дахь талбайгаас хөөргөсөн SN10 нэртэй туршилтын пуужин амжилттай газардсан ч удалгүй суурин дээрээ дэлбэрсэн байна.
Өнгөрсөн сард туршсан Өмнөх SN9 пуужин дэлбэрч байсан мөн үүний өмнөх SN8 пуужин мөн л агаарт байхдаа дэлбэрсэн юм.
Харин SN10 пуужингийн хувьд газардаж чадсанаараа өмнөх хоёр туршилтын пуужингаас ялгаатай байгаа юм.
Пуужин газраас хөөрч, 10 км өндөрт хүрснийхээ дараа хэвтээ байрлалд шилжин унаж эхэлсэн байна. Газардахын өмнө хөдөлгүүрүүд ажиллаж, пуужингийн эх бие босоо байрлалд шилжин суурин дээрээ амжилттай газардсан боловч пуужингаас хэдхэн хормын дараа гэнэт гал гарч, дэлбэрсэн хэмээн албаныхан мэдээллээ.