Испани улсаас Туркруу худалдаалахаар ачсан үнээнүүдийг тус улсад шүлхий өвчин дэгдсэний улмаас Турк улс импортлохоо зогсоосон байна.
Газар дундын тэнгист олон сар гацсан 850 гаруй үнээг Испанийн Хөдөө аж ахуйн яамнаас устгах санал гаргалаа.
Хоёр сарын өмнө 850 гаруй үнээг Испанийн зүүн өмнөд эргийн Картегена боомтоос Карим Аллах хэмээх усан онгоцонд худалдаалахаар ачсан боловч худалдах хүн олдоогүйн улмаас гарцгүй болж хоёр сарын турш асуудал шийдэгдэхгүй явсаар байгаа юм. Үнээнүүдийг Ливан гэх мэт хэд хэдэн улс оронд худалдаалахыг оролдсон боловч үхрийн шүлхий өвчнөөс сэргийлэх үүднээс худалдаалахыг хориглосон байна.
Үнээнүүдийг шүлхий өвчин туссан гэх албан мэдээлэл одоогоор байхгүй байгаа ч нутгийн удирдлагаас удаан хоригдож хэцүү байдалд байгаа үнээнүүдийг үхүүлэх нь илүү хүнлэг хэмээн үзэж хөлөг онгоцон дээр байгаа ажилтнуудыг хол аваачин устгах арга хэмжээ авах шийдвэрийг даалгалаа.