Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. Тодруулбал,
Гуравдугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
Гуравдугаар дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Гуравдугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
Гуравдугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
Гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
Гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
Гуравдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
Гуравдугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
Гуравдугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
Гуравдугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
Гуравдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Гуравдугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлана.