ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Алдарт дуучин Лэди Гага өөрийн хайртай франц бульдог үүлдрийн Кожи, Густав нэртэй хоёр нохойг Холливүүд дэхь гэрийнхээ ойролцоох газраас хулгайд алдсанаа мэдэгдлээ. Тэрээр нохойг нь олж өгсөн хүнд 100,000 доллар өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Хулгайч түүний нохойг салхилуулж явсан залууг гар буугаар буудсан байна. Нохой салхилуулагчийн биеийн байдал одоогоор муу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн хэргийг хариуцсан цагдаагийн газраас мэдээллээ.
Лэди Гагад франц бульдог үүлдрийн гурван нохой байдаг юм байна. Хамгийн сүүлд түүний Мисс эшиа гэх нохойг хулгайлах гэж оролдож байсан байна.
Франц бульдог нохой үнэтэй байдаг учраас өсгөж үржүүлэх зорилгоор хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг болсон байна