Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзжээ.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ. Уг төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.