Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилжээ. Тэрбээр өмнө нь МАХН-ын гишүүн байсан ч намынхаа дарга Н.Энхбаяртай шөргөөцөлдсөнөөр хэд, хэдэн удаа хөөгдөж, эцэстээ гарсан. Гэхдээ удалгүй Ардчилсан намд элсч, 2016 онд ялалт байгуулж байсан Орхон аймагт УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан юм.
Түүнээс хойш нам жим болсон ч одооноос Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлж байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.