Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна. Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат зочид буудлын салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг дурдаад дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн тэрээр 2019 онд 460 зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 430 болж буурсныг хэллээ.
- Газар, үл хөдлөх хөрөнгийн татварыг чөлөөлөх
- Хүний нөөц, ажлын байрыг хадгалах. 46 хувийн цомхотгол хийгээд байна. Энэ байдлаараа үргэлжлэх буюу санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол 60 хүртэлх хувийг алдах эрсдэлтэй байна.
- 2700 ор бүхий 40 зочид буудлыг тусгаарлах байр болгон нийлүүлсэн ба НӨАТ-ын асуудлыг шийдэх
- Хуулийн зарим зөрчлийг арилган хөнгөлөлтийг тэгш эдлүүлэх
- Бүтээгдэхүүнээ гадаад валютаар зарладаг. Гэвч жуулчин валютаа хамгийн эхэнд солих цэг нь зочид буудалд байдаг боловч манайд энэ нь боломжгүй байдаг. Дэлхийн аль ч улсад ийм зүйл байдаггүй тул үүнийг шийдэж өгөхийг хүслээ.