Мьянмарт цэргийн дэглэмийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт болж байна. Гудамжинд олон мянган хүн гарцгааж, хоёрдугаар сарын 1-ний өдөр болсон цэргийн төрийн эргэлтийг эсэргүүцэж байгаа юм. Цэргийн хүчнийхэн жагсагчдыг аюултай алхам сонгож байгааг, түүнчлэн тэдний энэ үйлдлээс болж, хүн амиа алдаж болзошгүйг анхааруулжээ. "Жагсаал удирдагчид хүмүүсийг үхэл рүү нь түлхэж байна" хэмээн телевизийн мэдэгдэлдээ дурдсан байна.
Өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн болсноос хоёр хүн амиа алдсан байна. Frontier хэвлэлийн эрхлэгч Томпсон Чаугийн хэлснээр одоо болж байгаа жагсаалд бүр олон хүн оролцож байгаа аж. Жагсагчид ихэнх замуудыг хааж, дэлгүүрүүд хаалгаа барьжээ. "Энэ бол томоохон хэмжээний ажил хаялт болж байна. Хүмүүс ажилдаа явалгүй жагсаалд оролцож байна" хэмээн Чау ВВС агентлагт ярьжээ. Түүний ярьснаар төрийн алба хаагчид, сэтгүүлчид, эмнэлгийн ажилтнууд хүртэл жагсжээ.