Нью Жерси мужийн Атлантик Ситид өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшиж байсан 39 давхар бүхий казино, зочид буудлыг нураалаа. Дэлбэрэлтийн дүрс бичлэгийг орон нутгийн nj.com порталаас YouTube сувагт байрлуулжээ. Алдарт барилгыг нураахыг үзэхээр хотын олон зуун оршин суугчид ирсэн байна.
Уг зочид буудал 1984 оны 5-р сард нээгдэж, тус хотын арав дахь казино болсон ч санхүүгийн хүндрэлийн улмаас 2014 онд үүдээ барьжээ. 2016 онд үйл ажиллагаа нь бүрэн зогссоны дараа өмчлөл нь Trump Entertainment Resorts-ээс Icahn Enterprises-д шилжсэн. Гэсэн ч дээрх барилгад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ажээ.
Атлантик хотын дарга Марти Смолл 2020 онд ашиглалтын шаардлага хангахаа больсон барилгыг нураах захирамж гаргаж байв.