"Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын томоохон санхүүжилтээр хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Астра Зенека (Astra Zeneca)-ын 163.200 тун, Файзер (Pfizer)-ын 25.740 тун вакциныг тус тус хүлээн авна” гэж элчин сайд ноён Траяан Христеа мэдэгдлээ.
Тус холбооноос Монгол Улсад суугаа элчид сайд ноён Траяан Христеа Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хүрээнд COVID-19 өөр өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах 1 тэрбум 74 сая төгрөгийн өртөгтэй 370 тоноглогдсон эмнэлгийн орыг хүлээлгэн өгөх үеэрээ ийнхүү хэлсэн юм.
Ковакс хөтөлбөр болон ДЭМБ-ын үнэлгээгээр манай улс коронавирусийн эсрэг вакцины хадгалалт, тарилга хийх нөхцөл дэд бүтцээр хангагдсан гэсэн дүгнэлт авсан гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн билээ.