ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Твиттер Clubhouse-тай төстэй Space хэмээх аудионд суурилсан чат өрөөг өнгөрсөн сараас туршиж эхэлжээ. Туршилтын явцад маш цөөн хэрэглэгчид Space өрөөг нээх боломжийг олгосон ба өрөөг нээсэн хэрэглэгч хэнийг оролцуулахаа өөрөө шийддэг байна.
Өрөөг нээсэн хэрэглэгчид хэн ярих, хэн ярихгүйг ч мөн шийдэх ба хэрэглэгчийн гаргаж буй үйлдлээс шалтгаалан өрөөнд орохыг хориглох, Твиттерын дүрмийг зөрчсөн тохиолдолд мэдэгдэх зэрэг функцүүд байгаа гэнэ.
Түүнчлэн эможи ашиглаж, өрөөн дотроо жиргээгээ хуваалцах боломжтой ба дуу хоолойгоо өөрчлөх хувилбарыг судалж байна. Одоогоор Space-д зөвхөн гар утаснаас нэвтрэх боломжтой бөгөөд долоо хоног бүр шинэчилж хэрэглэгчдийн саналыг сонсож байгаа юм.