Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Египет болон АНУ-ын археологичдын хамтарсан баг Египетийн Сохаг мужаас эртний Абидос хотын хойд хэсгээс шар айраг нэрэх газар оллоо.
Энэхүү газрыг судлаачид дэлхийн хамгийн эртний шар айраг нэрэх газар хэмээн үзэж байгаа юм.
Улсын Эртний өвийн хэрэг эрхлэх яамны мэдээлж буйгаар шар айргийн газар нь Нармер фараоны үед хамаарах таван мянган жилийн өмнө байсан юм. Судлаачдын шинжилгээгээр шар айргийн үйлдвэр тус бүр 20 метр урт, 2.5 метр өргөн найман хэсгээс бүрдэж хэсэг тус бүрт ус, буудайг халаахад зориулагдсан 40 ширхэг шаазан сав байсан байна.
Судлаачдын үзэж байгаагаар тус үйлдвэр нэг удаад 22.4 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай байсан байна хэмээлээ.