Төрийн эргэлтээр Засгийн эрхэнд гарсан Мьянмарын цэргийн хүчнийхэн өнөөдөр 23 мянган хоригдолд өршөөл үзүүлж байгаа тухайгаа мэдэгдсэнийг ВВС мэдээллээ.
Төрийн захиргааны зөвлөл 23314 хоригдолд өршөөл үзүүлэх Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргажээ. Үүний 55 нь гадаадын иргэн гэдгийг орон нутгийн хэвлэлүүд онцоллоо. Гэхдээ дээрх шийдвэр 2021 оны 1-р сарын 31-нийг хүртэл хөнгөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл сонссон хоригдлуудад хамааралтай юм байна. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдэж, насаараа хоригдох эсвэл цаазын ял сонссон хүмүүст өршөөл үзүүлэх боломжгүй ч зохих хэмжээний өршөөл үзүүлэх юм байна.
Тухайлбал цаазаар авах ял сонссон хүний зүйл ангийг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх, бүх насаараа хоригдох ял сонссон хүний ялыг 40 жилийн хорих ялаар сольж байгаа юм.