УОК-ын шийдвэрээр өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Хөл хорионы хугацаанд явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Харин үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 14 салбарын аж ахуй нэгж замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Энэ салбарын ажилтнуудын 10-15 хувь нь нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаар зорчихыг зөвшөөрөх юм. Ингэхдээ албан байгууллагын тодорхойлолт болон ажлын үнэмлэх шалгуулна. Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр өглөөний замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ иргэд хөл хориог дагаж мөрдөж байгааг тодотголоо.
Өглөөний 09:25 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг болон Баянгол дүүргийн нутагт хөл хөдөлгөөн хоригдсон, замын хөдөлгөөнд оролцож буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь шалгаж замын хөдөлгөөнд оролцуулж байна.