УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Шагналыг өнөөдөр 11:40 цагт Төрийн ордонд гардуулахаар болжээ.
Монгол Улсын ардын жүжигчин цолоор:
- МУГЖ, дуучин С.Батсүх
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
- Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат
- “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,
- Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ.