АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.
АН-ын ҮБХ нэгдүгээр сарын 31-нд хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
АН-ын дарга С.Эрдэнэ Х Их хурлыг тавдугаар сарын 2-ны өдөр хуралдуулах тушаал гаргасан байна. Шинээр сонгогдсон намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг батламжлах, бусад асуудлыг хэлэлцэх аж.
Даргын сунгаа Цагаан сарын дараа зарлагдана. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгааг зохион байгуулна. Энэ жил нийт гишүүдийн татварыг тэглэсэн. Ингэснээр шинэ даргыг сонгох сунгаа болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд бүх гишүүд саналын эрхтэй оролцоно.
ҮБХ-ын гишүүдээс авдаг татварын хэмжээг 50 хувь хөнгөлж, нэгдүгээр сарын 25-наар тасалбар болгосон байна. ҮБХ-нд 394 хүн байснаас татвараа төлсөн 219 гишүүн байна. Үндсэн дүрмийн хороо хуралдаж ҮБХ-ны 175 гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцжээ. Нэр дэвших эрхийг нэг жилээр хассан байна.
АН-д санхүү мөнгөний хохирол учирсан асуудал байхгүй. АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд татвар хураамжийн хэмжээ тогтоодог. Өнгөрсөн 2020 оны сонгуульд оролцохдоо
Мөн тэрбээр "АН хоёр тал болсон зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн цахим сайт руу ороод улстөрийн намын бүртгэлийг хараарай. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн бүртгэл хэвээр байгаа. Мөн АН-ын VII Их хурлаас гаргасан гуравдугаар тогтоол хэвээр байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Хоёрдугаарт, УБЕГ-аас олгосон шийдвэрийн хүрээнд албан ёсны тамга тэмдэг хэрэглээд явж байгаа. Намынхаа дотоодод улстөр хийх гэж оролддог өөрсдийгөө дөвийлгөдөг хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус ажиллагаанд би оролцох шаардлага байхгүй. Одоо АН өнөөгийн улстөр, нийгэм эдийн засгийн байдалд бодит дүгнэлт хийж, идэвхтэй сөрөг хүчин байх болно. АН-ын бүлгийг энэ ажиллагаанд татан оролцуулна. Намын шийдвэрийг эсэргүүцсэн хэн ч бай хариуцлага хүлээх Үндсэн дүрмийн заалттай. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх асуудал маргаантай байгаа. Зарим хуульчид нэр дэвших эрхтэй, зарим нь эрхгүй гэж тайлбарлаж байгаа. Эцэст нь энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх байх. Тамга тэмдэгний тухайд дараагийн даргад эрхээ шилжүүлснээр миний бүрэн эрх дуусгавар болно.
Ц.Туваан нар Үндэсний бодлогын хороог хуралдуулах гэж оролдсон байсан. Гэвч ирц хүрээгүй, тараад цахимаар хуралдах гэж үзсэн боловч мөн л ирц хүрээгүй. Тэр бүгдийг баримтжуулж авсан" гэв.