Улсын Онцгой комиссоос Цагаан сараар хөл хорио тогтоох эсэх шийдвэрээ дэлгэрэнгүй танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Уламжлалт цагаан сараар нийслэл Улаанбаатар хотод бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөг боловсруулж сар шинийн баяр амралтын өдрийг тохиолдуулан цар талын зарим голомтуудыг хумих халдвар тархалтыг багасгах цаашдаа ажил амьдралаа бүхий л салбарт хэвийн үргэлжлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөөгөө боловсруулж ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгаа хэвийн явуулах зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах иргэн төрийн байгууллага бизнесийн салбарын харилцаа харилцан улдаа холбоог хангаж мэдээллийн ил тод байдал дээр тулгуурлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын шийдвэрүүд гарах үр дүнгийн талаар маш тодорхой нээлттэй ил тод олон нийт иргэддээ мэдээлж харилцан уялдаа холбоотой мэргэжлийн өндөр түвшинд ажил үүргийн уялдаа холбооноос гадна аливаа албан тушаалтан байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох томоохон зорилт тавин хэрэгжүүлж ажиллаж байна.
Уламжлалт Цагаан сарын баярын өдрүүдээр нийслэлд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоож, халдварын тархалтыг багасгах, цаашид бүх салбарын ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байна. Засгийн газраас цар тахлын хүнд үеийг хүндрэл багатай даван туулах, үүний зэрэгцээ эдийн засгаа, ААН, бизнесээ хэрхэн нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх, өрхийн орлогыг хэвийн байлгах, сургалтын орчин, хөрөнгө оруулалт татах зэрэг цаг үеийн шаардлага, нийгмийн захиалга болсон асуудлаар төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэрүүдээ танилцуулаад явна. Цогц хөтөлбөрөө ойрын хугацаанд боловсруулж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна. Цагаан сарын баяраар аав ээждээ золгох, айл хэсэг гээд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Гэхдээ өнөөдрийн цар тахлын нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэй байгаа мэргэжилтнүүд, эрдэмтдийн үнэлэлт дүгнэлт, тооцоолол дээр үндэслэл хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Хөл хорио тогтоосон үед цахимаар золгож, мэндчилж баяраа тэмдэглэх ёстой.
Хөл хорионы үед халдварын 3-4 дахин бууруулах зорилго тавьж байна. Мөн олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлан "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийнэ. Аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хэвийн үйл ажиллагаанд шилжих бэлтгэлийг энэ хугацаанд хангана. Аль болох цаашдаа хэвийн ажил амьдралаа үргэлжлүүлэх нөхцөлийг энэ хугацаанд бүрдүүлэхийн төлөө зорьж ажиллана. Цаашдаа тэмдэглэлт олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдээс бусад өдрүүдэд ямар нэгэн хорио цээр тогтоохгүйгээр хэвийн үйл ажиллагааг улс орон даяар боломжийг бүрдүүлж ажиллана гэж төлөвлөж байгаа.
Хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийт эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллана. 10 хоногт нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ гэж төлөвлөж байна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг ажиллуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.
Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө Ингэхдээ заавал QR код уншуулна. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно.
Нийтийн тээврээр үйлчлэхгүй. Хөл хорионы үеэр зайлшгүй ажиллах албан хаагчид замын хөдөлгөөнд оролцоно" гэв.