Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг хүргэж байна.
-
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 95 мянган тонн түлш нөөцөлж, түлш борлуулах цэгийг 341-ээр нэмлээ
- Зорилтот бүлгийн 10 МЯНГАН өрхөд сайжруулсан шахмал түлш олгов.
- Нийслэлийн хэмжээнд эвдэгдсэн нийт газрын 9.7 хувьд буюу 134.67 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ. Биологийн нөхөн сэргээлтийг 22.28 га /112.39 га талбайд/ талбайд хийж гүйцэтгүүллээ.
- Нийслэлийн хэмжээнд гүний худгийн усны чанарт иж бүрэн шинжилгээ хийж, чанарын хяналтыг цахимжууллаа.
- Нийслэлийн ногоон бүсэд байгаль орчны хяналт хийх, байгаль хамгаалагчийн ажлын үр дүнг тооцох хяналтын нэгдсэн смарт системийг нэвтрүүллээ.
- 2020 оны 11-дүгээр сараас хойш зам барилгын ажлын 10 комисс, зам засвар арчлалтын ажлын 34 комисс ажиллаж шинээр барьсан зам, хайш хашлага, гэрлэн дохионы арчлалт, замын нөхөөс, заадсын ажлуудыг гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээн авлаа.
- Нийслэлийн авто замын хөдөлгөөн, зохион байгуулалтыг сайжруулах судалгааны ажлуудыг хийж дуусав.
- 56 МЯНГАН тээврийн хэрэгсэлд QR код бүхий зөвшөөрөл олгож, замын хөдөлгөөнд оролцох шинэ журмыг нэвтрүүлэв.
- Нийслэлийн газартай холбоотой бүх үйлчилгээг цахимаар үзүүлэх И-ГАЗАР аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэв.
- Хаягжилт, гудамж талбайн нэршлийн бүхий нэгдсэн сангийн ажлыг эхлүүллээ.
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдүүллээ.
- Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг хоногийн 250 мянган м/куб хүчин чадалтайгаар өргөтгөн шинэчлэх төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэв.
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлэв.
- Орон сууц, олон нийтийн зориулалттай барилгын төлөв байдалд газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэлтэй шуурхай үзлэг хийж, өмчлөгч, эзэмшигчдэд зөвлөмж хүргүүллээ.
- Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
- “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулж НИТХ-аар батлууллаа.
- Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар батлуулж, цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй бий болсон эдийн засгийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч эхлэв.
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хугацааг сунгах тухай Засгийн газрын 178, 181 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллав.
- Цар тахлын үед УОК-ын Шуурхай штаб, НОК болон нийслэлийн ЗДТГ-ыг төлөөлөх, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээн ажиллаж байна.
- Хөдөө орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулж, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоо, түр хяналтын 6 цэгт хяналт тавин ажиллалаа.
- Нийслэлийн хэмжээнд угаарын хий, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд болзошгүй эрсдэлээс хүн амыг хамгаалж ажиллав.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд НЗДТГ-ын ажилтан, албан хаагчид “Дэм дэмэндээ I, II” аяныг санаачлан зохион байгуулж, 24 мянган өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
- Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмлээ.
- 2020 онд нийслэл хотод 22 цэцэрлэг, 10 сургууль, 4 спорт заал ашиглалтад оруулав. Цэцэрлэгийн орны тоог 3710-аар, сургуулийн хүчин чадлыг 6130-аар тус тус нэмэв.
- Орон гэргүй 248 иргэнийг нийгмийн хамгааллын төвүүдэд байрлуулах, ар гэрт нь буцаах арга хэмжээг авлаа.
- “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, түр хамгаалах байранд байрлуулах ажлыг зохион байгуулав.
- “Нийслэлийн дугуйн өдөрлөг”, “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, нийслэлийн 381 жилийн ойн арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав.
- Нийслэлийн хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг болон шилдэг 10 өрхийг шалгаруулав.
- Нийслэлийн хэмжээнд 1386 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж 9362 иргэн, оюутныг цагийн ажилд орууллаа.
- Нийслэлчүүддээ зориулж “УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ- БАЯРЫН МИШЭЭЛ 2021” баярын арга хэмжээг зохион байгууллаа.
- Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдад түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцны батламж гардуулав.
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2021 оноос албан бичгийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлэв.
- Архивын Ерөнхий газраас Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 6 баримтад “Хосгүй үнэт баримтын гэрчилгээ” олгов.
- Дэлхий нийтийг хамарсан коронавирус халдвар (COVID-19)-ын цар тахал тархсан онцгой нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлийн төсвийн орлогын тодорхой нэр төрлүүд тасарч, 2020 онд санхүүжихээр батлагдсан төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болсон тул Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотголын төслийг боловсруулж “Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” II-02/06 дугаар тогтоолоор батлууллаа.
- Нийслэлд 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 176.4 тэрбум төгрөгийн 138 төсөл, арга хэмжээ, Нийслэлийн 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17.9 тэрбум төгрөгийн 245 төсөл, арга хэмжээ, Монгол Улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 110.9 тэрбум төгрөгийн 222 төсөл, арга хэмжээ, нийт 305.2 тэрбум төгрөгийн 605 төсөл, арга хэмжээний хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.
- Тайлант хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 291 захирамжийн төсөл боловсруулан батлуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын төслийг боловсруулж, НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн “Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай” 02/11 дүгээр тогтоолоор батлуулав.
- “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр” болон “Цахим засаглал” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 683 байгууллагын 1083 хэрэглэгч Тоон гарын үсэгт холбогдов.
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2021 онд албан бичгийг цахимаар солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд Ковид-19 халдварт өвчин тархсан энэ үед биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн Архивын газрын онлайн лавлагааны системийг төрийн байгууллагын Е-mongolia.mn, албан хэрэг хөтлөлтийн “еDoc” системийг хувийн хэвшлийн smartoffice.mn системтэй тус тус холбож, мэдээллийг онлайнаар солилцох боломжийг бүрдүүлэв. Ингэснээр 100 хоногт хувийн хэвшлийн 287 байгууллага 4943 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад илгээсэн байна. Мөн “Хотын засаглал сайжруулах төсөл”-ийн хүрээнд дүүргүүдэд гэрэгэ киоск, гэрэгэ постыг суурилуулан ажилласнаар иргэд төрийн үйлчилгээний шимтгэл төлөх үйл ажиллагааг хөнгөвчиллөө.
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг шуурхай, ил тод, үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдүүлж E-mongolia цахим системээр хүлээн авч судлан шийдвэрлэх удирдамж, арга зүйг нийслэл Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас батлуулан мөрдүүлээд 422 барилга, обьектыг ашиглалтад оруулах комиссын ажлыг зохион байгуулав.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс