Москва хотын Симоновскийн шүүх Алексей Навальныйд оноосон 3,5 жилийн хорих ялыг сэргээх шийдвэр гаргажээ. Шүүх өмнө нь А.Навальныйг ах Олегтойгоо хамтран “Ив Роше” фирмийн ОХУ дахь салбарт хувийн компаниараа дамжуулан үйлчилгээ үзүүлэхдээ үндэслэлгүй хэтэрхий өндөр үнэ хөлс авч 55 сая рублиэр хохироосон гэх хэргээр шүүж, 3.5 жил ял өгөөд тэнсэж байсан ажээ. Харин энэ удаад түүнийг тэнсэн харгалзах нөхцөлийг зөрчсөн үндэслэлээр шүүж, хорих ялыг сэргээсэн байна.
Навальный шүүхийн шийдвэрийг сонсоод Ерөнхийлөгч Владимир Путиныг "хордуулагч" гэж хэлсэн байна.
Түүнийг дэмжигчид Москва, Санкт-Петербург хотын төвд цуглан эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж эхэлсэн ч цагдаа нар хүчээр тараажээ. Зөвхөн Москвад 850 гаруй хүн саатуулагдсан гэж ажиглагчид мэдээлэв.