Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэж 26 хувь болсон билээ. Энэ талаар НДЕГ тайлбар хийхдээ “ Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуульд 2020 онд хоёр хувиар нэмэгдэх учиртай байсан нэмэгдлийг УИХ нэг жил хойшлуулсан. Харин 2021 онд НДШ-ийн хувь хэмжээ ажил олгогч, даатгуулагч тус бүрд нэг хувиар нэмэгдлээ.
ХНХЯ болон Нийгмийн даатгалын байгууллагууд үүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсад 48.9 мянган аж ахуй нэгж, байгууллага Нийгмийн даатгалын байгууллагад тайлан өгч, хамтран ажилладаг билээ. НДШ 26 хувь болж нэмэгдсэн хэдий ч цалинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, хэмээлээ.