Энэ сарын 6-ны өдөр АНУ-д болсон Капитолын ордонруу Доналд Трампыг дэмжигчид дайрч орсон. Үүний улмаас 5 хүн амь насаа алдсаны нэг нь цагдаагийн офицер Брайан Сникник байсан юм. Цагдаагийн офицер Брайан Сникник 42 эсэргүүцэгч этгээдтэй тулж ажиллах үеэрээ зодуулан хүнд бэртэл авсан байна. Түүнийг Капитолын цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ түүнийг гэмтэл авсны улмаас шархаа даалгүй нас барсан. Тэрээр шархадсан ч үймээн самууны талаар Капитолын ордноос мэдээлж байсан юм хэмээсэн байна.
Түүнд Танхимын дарга Ненси Пелоси, Сенатын олонхын удирдагч Чак Шумер нар хүндэтгэл үзүүлж талархал илэрхийлэх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах болсныг мэдэгдлээ. Танхимын дарга түүнд хандан үг хэлэхдээ "Офицер Сникник ба Капитолын цагдаагийн хүчнийхэны хүчтэй бослогын үеэр гаргасан баатарлаг үйл, хүний амь нас аврах, сүм хийдийг хамгаалах үйлд тусалж Конгресс бидний болон эх орныхоо өмнө үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тэмцсэн явдлыг бид үргэлж санаж дурсаж явах болно. Түүний ёслолын арга хэмжээ хоёрдугаар сарын 2-ны өдөр болно. Энэ үеэр иргэд олон нийтийг болон Капитолын цагдаа нар, Конгресс ийн гишүүдийг хоёр өдрийн турш оролцохыг урьж байна" хэмээлээ.
Цагдаагийн дарга Трампыг дэмжсэн үймээний төлөө уучлалт гуйж. Төлөөлөгчийн танхим Доналд Трампыг олон нийтийг өдөөн турхирсан хэргээр шүүхэд өгсөн ба түүний шүүх хурал хоёрдугаар сарын 8 болон 9-өөс эхлэх төлөвтэй байна гэв. Мөн түүний мэдээлснээр Доналд Трампыг ахин ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхийг хориглож магадгүй хэмээлээ.