Бямба гарагт ОХУ даяар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсон билээ.
Үүнээс үүдэн Лхагва гарагт ОХУ-ын цагдаа нар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн гэр болон ажлыг нь нэгжсэн байна. Навальныйг эх орондоо ирснийхээ дараа тэнсэн харгалзах нөхцөлийг зөрчсөн шалтгаанаар баривчилж 30 хоногийн хугацаатай хорьж байгаа юм.
ОХУ-ын цагдаа нар түүний гэр болон ажлын байранд нь нэгжлэг явуулсан байна. Цагдаагийн байгууллагаас үүнийг тайлбарлахдаа "түүнийг ял дээр мөн хөл хорионы дэглэм зөрчиж, иргэдийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд уриалсан гэх шинэ хэрэг үүсгэсэн. Уг ажлын хүрээнд гэр болон ажлын байранд нь нэгжлэг явуулсан байна. Нэгжлэгийн үеэр дүү Олег Навальныйг баривчилж, 48 цаг саатуулсан"хэмээлээ.
Олег Навальный 2018 онд нийтийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 3.5 жилийн тэнсэн харгалзах ял сонсож байжээ. Харин Навальный тухайн үед уг шийтгэлийг дарамт шахалт үзүүлэх зорилготой арга хэмжээ гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
Цагдаа нар зөвхөн Алексей Навальныйн гэрт ч биш түүний хамтран зүтгэгч Любовь Соболь тэргүүтэй хүмүүсийн гэрт нэгжлэг явуулж, баривчлан саатуулсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ.