Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор төв талбай дээр өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандан УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөнгөө зогсоож, УИХ-ын чуулганы хуралдаандаа ирж оролцохыг урилаа.
Тэрээр хэлэхдээ: “УИХ-ын гишүүн хууль тогтоомжийг хянан шалгах санал гаргаж болно. Хэрэв нэхэмжлэл гаргах шаардлагатай бол энэ талаар тогтоолын төсөл боловсруулан ажиллаж болно. Ард түмний илч төлөөлөгчийн хувьд УИХ-ын чуулганы танхимдаа бид асуудлыг шийдвэрлэх ёстой. Бүрэн эрх нь олгогдсон байхад ард иргэдэд буруу ойлголт төрүүлж, өлсгөлөн зарлаж болохгүй. Үнэхээр нэхэмжлэлийн шаардлага байгаа бол хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Оюу толгойн асуудалд У.Хүрэлсүхийн Засгийн газар анхааралтай, өмнөх Засгийн газруудаас илүү сайн ажилласан. Асуудлыг гэрээ хэлцлийн замаар шийддэг. Тиймээс танхимдаа орж ирж, нэгдмэл ажиллах ёстой. Асуудлыг ЗГХЭГ-ын дарга, дэд дарга нар хариуцан ажиллаж байна. Энэ асуудлыг цар тахлын үед улс төржүүлж болохгүй" хэмээлээ.