Оросын сөрөг хүчний лидерүүдийн нэг А.Навальный өөрийн ютүб сувгаараа дамжуулан цацсан энэхүү нэвтрүүлгийн үзэлт рок оддын клип концертын хэмжээнд олон сая үзэлттэй байж тавхан өдрийн дотор 85 сая хүн үзэж, 1.5 сая орчим кооментийг орос хэлтэнүүд бичжээ. Хэрвээ англи хэл дээр цацагдсан олон хуулбаруудтай нь хамт тооцвол 200 сая орчим хандалт авчээ.
Ямар нууц, ерөнхийлөгч В.Путины тухай юу өгүүлсэн болоод богино хугацаанд олон зуун сая хандалтыг авав. Энэ нэвтрүүлэгт Навальный уриалсан ёсоор оросууд хоёр дахь өдрөө 112 хотод жагсаал зохион байгуулж нийт 100.000 гаруй хүн жагсаанаас 4000 гаруйг нь Оросын эрх баригчид саатуулаад байна. Магадгүй улс төрийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий нэвтрүүлгүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох байх. Бараг бүтэн хоёр цаг үргэлжлэх энэ урт нэвтрүүлгээс илүү сонирхолтой хэсгүүдийг нь түүвэрлэн орчуулж хүргэж байна. Мэргэжлийн орчуулагчид биш жирийн залуучууд богино хугацаанд орчуулсан болохоор мэдээж утгын зөрүү, хаягдсан текст олон байгаа нь дамжиггүй. Удахгүй манай мэргэжлийн орчуулагчид орчуулсан бүтэн нэвтрүүлэг үзэгч, уншигчдад хүрэх нь гарцаагүй юм. Хуучин ЗХУ-ын Аюулаас Хамгаалах байгууллагын жирийн нэгэн офицер ямар замаар Агуу Оросын ерөнхийлөгч болсон хийгээд хэрхэн авилгалын сүлжээ үүсгэж дэлхийн хамгийн үнэтэй ордон барьж буй тухай цочирдом түүхээр аялцгаая.