Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Өнөөдөр /2021.01.25/ Ардчилсан намын ҮБХ- /Үндэсний бодлогын хороо/-оос мэдээлэл хийлээ. ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, Б.Жаргалан нар Үндэсний бодлогын хороо нэн яаралтай хуралдах шаардлагатай байгаа тул намынхаа улс төрийн зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлжээ.
Энэхүү хурлаар манай улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт гаргах, мөн Ардчилсан намд үүсээд буй асуудалд бодлогын хэлэлцүүлэг явуулж дотоод асуудлаа шийдвэрлэх аж.
Хурал зарлах болсон шалтгаанаа ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан тайлбарлахдаа “Энэ хүнд цаг үед Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж, төрийн бодлогод хяналт тавьж сөрөг хүчний байр сууриа биелүүлж гишүүд дэмжигчдийнхээ санал санаачлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ.