Өнөөдөр засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ хэлэлцэв. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг хүргэж байна. УИХ-ын гишүүн С.Батболд: Би үг хэлнэ гэж бодоогүй байсан ч Монгол Улсын эв нэгдлийг эрэлхийлэгч хүн УИХ-ын индер дээрээс намайг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гүтгэлээ. Энэ гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаагүй. Манай Засгийн газар зээлийн хүүг бууруулах, давхар татварын гэрээг 20 хувь болгож өөрчилсөн өөрчлөлтийг гэрээнд тусгасан. Харин төрийн ажил хийж байхдаа засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан зэрэг олон ажлыг хийлгэж байгаагүй, би. Монгол төр нээлттэй, хариуцлагатай байж, хардаж, нээлттэй шалгаж, ард түмэндээ мэдээлэх ёстой. Хариуцлага алдсан бол хариуцлагаа үүрдэг байх асуудал ус агаар шиг хэрэгтэйг гэдгийг харуулж байна. Би төрөөс хулгай хийх шаардлагагүй. Өнөөдөр үдээстэй байсан амыг нээх боломжийг олгож байгаад талархаж байна. Ичсэн хүн хүн ална, өөрсдөө алдаагаа дүгнэхийн оронд бусад руу чихэж, гүтгэж байгаад харамсч байна. Гадны бизнесментэй холбож, гадны шүүхээр харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна. Бид өнөөдөр тусгаар улс, өөрийн гэсэн хуулийн байгууллагатай улс. Өнөөдөр бид хуулийн байгууллагаа хараат бус байлгах ийм хариуцлагатай үед Засгийн газрын тэргүүн хариуцлагатай, ухамсартай хандаж байгаад талархаж байна.